
Pisa үнэлгээний материал 10-р анги
Quiz
•
Education
•
10th Grade
•
Medium
B Enkhmaa
Used 6+ times
FREE Resource
Enhance your content
11 questions
Show all answers
1.
MULTIPLE CHOICE QUESTION
15 mins • 1 pt
РАПА НУИ
• Профессорын блог. Өнөө өглөө би цонхоороо хараад Рапа Нуи /зарим газар Улаан өндөгний арал гэж нэрлэдэг/ -гийн үзэсгэлэнт байгалийн сайхан үзэмжийг харж зогсоно. Өвс, бут сөөг нь ногоон, цэнхэр тэнгэр, одоо унтарсан хуучин галт уулууд цаана нь харагдана. Энэ арал дээр байх миний сүүлийн долоо хоног гэхээр жаахан гунигтай л байна. Би судалгаагаа дуусгаад гэртээ харина. Сүүлийн есөн сарын турш судалсан моайдаа “Баяртай” гэж хэлэхээр өнөө орой толгодоор зугаална. Эдгээр том хөшөөнүүдийн зарим зургийг энд орууллаа. Хэрэв би энэ жил блогоо үргэлжлүүлбэл Рапа Нуигийн хүмүүс хэдэн зуун жилийн өмнө эдгээр моайг яаж сийлсэн гэдгийг бичих болно. Эдгээр гайхалтай моайг арлын зүүн хэсэгт нэг карьерт сийлсэн байдаг. Тэдний зарим нь хэдэн мянган кг жинтэй байсан ч Рапа Нуигийн хүмүүс тэднийг карьераас энэ байгаа газарт нь ямар ч кран хүнд тоног төхөөрөмжгүйгээр зөөж чадсан байгаа юм. Археологичид олон жилийн турш эдгээр асар том хөшөөг хэрхэн зөөснийг мэдэхгүй байлаа. Археологичид болон Рапа Нуи хотын оршин суугчдын баг ургамлаар хийсэн олс, модон дугуй, том модоор хийсэн зам зэргийг ашиглан моайг зөөж болно гэдгийг 1990-ээд онд олж мэдэх хүртэл оньсого мэт байсан юм. Гэсэн хэдий ч өөр нэг нууцлаг зүйл хэвээр үлдсэн. Моайг хөдөлгөж байсан эдгээр ургамал, том мод хаачсан бэ? Миний хэлсэнчлэн энд өвс, бут сөөг, ганц хоёр жижиг мод харагдахаас өөр энэ асар том хөшөөг хөдөлгөхөд ашиглаж болох зүйл байхгүй. Энэ бол миний дараагийн нийтлэл хүртэл нууц. Тэр болтол та нууцыг өөрөө судлахыг хичээгээрэй. Жаред Даймондын “Сүйрэл” хэмээх номоос эхлэхийг санал болгож байна.
• Номын тойм - Сүйрлийн тойм Жаред Даймонд “Сүйрэл” хэмээх шинэ ном нь бидний хүрээлэн буй орчныг сүйтгэхийн үр дагаврын талаар тодорхой анхааруулга болсон юм. Зохиогч уг номдоо байгаль орчны үзүүлэх нөлөөний улмаас сүйрсэн хэд хэдэн соёл иргэншлийн тухай өгүүлжээ. Номын хамгийн сэтгэл түгшээсэн жишээнүүдийн нэг бол Рапа Нуи юм. Зохиогчийн хэлснээр Рапа Нуид дээр полинезчууд НТ-ын 700 оноос хойш суурьшжээ. Тэд магадгүй 15,000 хүнтэй, цэцэглэн хөгжиж буй нийгмийг байсан байх. Тэд алдарт моай хөшөөг сийлж, байгалийн нөөц баялгаа ашиглан арлын өөр өөр газар луу зөөвөрлөсөн. Анхны европчууд 1722 онд Рапа Нуид газардах үед моайнууд тэнд байсан боловч моднууд алга болсон байжээ. Хэдхэн мянган хүн үлдэж, амьд үлдэхийн төлөө тэмцэж байв. Ноён Даймонд Рапа Нуигийн хүмүүс газар тариалан болон бусад зориулалтаар газар нутгийг цэвэрлэж, арал дээр амьдарч байсан зарим төрлийн далайн болон хуурай газрын шувуудыг хэт их агнасан гэж бичжээ. Тэрээр байгалийн нөөц хомсдож байгаа нь иргэний дайн, Рапа Нуигийн нийгмийг сүйрүүлэхэд хүргэсэн гэж таамагласан байна. Гайхамшигтай боловч аймшигтай сургамж бол урьд өмнө хүн төрөлхтөн бүх модыг тайрч, ан амьтдын төрөл зүйлүүдийг устгаж, байгаль орчноо сүйтгэх сонголтыг хийсэн явдал юм. Өөдрөгөөр, бид өнөөдөр ийм алдаа гаргахгүй байхаар сонгож болно гэж зохиолч онцолжээ. Энэ ном сайн бичигдсэн. Байгаль орчны талаар санаа зовдог хүн бүр унших ёстой.
2005 онд Жаред Даймонд “Сүйрэл” номоо хэвлүүлсэн. Тэр номдоо Рапа Нуи дахь хүмүүсийн сууриныг дүрсэлсэн байдаг.
1 Энэ ном хэвлэгдсэний дараа удалгүй асар их маргаан үүсгэсэн. Олон эрдэмтэд Рапа Нуи дээр болсон явдлын тухай Даймондын онолд эргэлзэж байсан. Европчууд анх XVIII зуунд арал дээр ирэхэд асар том моднууд алга болсон гэдэгтэй тэд санал нэгдэж байсан ч алга болсон шалтгааны талаарх Жаред Даймондын онолтой санал нийлэхгүй байв.
Саяхан Карл Липо, Терри Хант гэсэн хоёр эрдэмтэн шинэ онолыг нийтлэв. Полинезийн харх модны үрийг идсэнээр дахин мод ургах боломжгүй болсон гэжээ. Тэдний үзэж буйгаар уг хархыг санамсаргүй эсвэл санаатайгаар Рапа Нуид канео/завь/ дээр авчирсан гэж үзсэн байна.
Хархны тоо толгой нь 47 хоног тутамд хоёр дахин өсдөг. Энэ бол маш олон хархыг хооллоно гэсэн үг. Липо, Хант нар онолоо батлахын тулд хархны хазсан мөртэй далдуу модны самрын үлдэгдлийг харуулжээ. Мэдээж, тэд Рапа Нуигийн ойг устгахад хүмүүс их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэд полинезийн харх нь хэд хэдэн хүчин зүйлийн дунд хамгийн том буруутан байсан гэжээ.
1. Блогд бичсэнээр Профессор судалгааны ажлаа хэзээ эхэлсэн бэ?
A. 1990-д оны үеэр
B. 9 сарын өмнө
C. 1 жилийн өмнө
D. 5 дугаар сарын эхэнд
2.
OPEN ENDED QUESTION
3 mins • 1 pt
2. Блогийн төгсгөлийн хэсэгт Профессор ‘’ Өөр нэг нууц үлдсэн..................‘’ гэсэн нь ямар нууцыг хэлж байна вэ?
Evaluate responses using AI:
OFF
3.
MULTIPLE CHOICE QUESTION
2 mins • 1 pt
3.1 Зохиогч уг номдоо байгаль орчны үзүүлэх нөлөөний улмаас сүйрсэн хэд хэдэн соёл иргэншлийн тухай өгүүлжээ. Энэ нь баримт уу, үзэл бодол уу?
баримт
үзэл бодол
4.
MULTIPLE CHOICE QUESTION
2 mins • 1 pt
3.2. Номын хамгийн сэтгэл түгшээсэн жишээнүүдийн нэг бол Рапа Нуи юм. Энэ нь баримт уу? үзэл бодол уу?
баримт
үзэл бодол
5.
MULTIPLE CHOICE QUESTION
2 mins • 1 pt
3.3.Тэд алдарт моай хөшөөг сийлж, байгалийн нөөц баялгаа ашиглан арлын өөр өөр газар луу зөөвөрлөсөн. энэ нь үзэл бодол уу? баримт уу?
үзэл бодол
баримт
6.
MULTIPLE CHOICE QUESTION
2 mins • 1 pt
3.4.Анхны европчууд 1722 онд Рапа Нуид газардах үед моайнууд тэнд байсан боловч моднууд алга болсон байжээ
баримт
үзэл бодол
7.
MULTIPLE CHOICE QUESTION
2 mins • 1 pt
3.5.Энэ ном сайн бичигдсэн. Байгаль орчны талаар санаа зовдог хүн бүр унших ёстой.
үзэл бодол
баримт
Create a free account and access millions of resources
Create resources
Host any resource
Get auto-graded reports

Continue with Google

Continue with Email

Continue with Classlink

Continue with Clever
or continue with

Microsoft
%20(1).png)
Apple

Others
By signing up, you agree to our Terms of Service & Privacy Policy
Already have an account?
Similar Resources on Wayground
7 questions
Система Земля-Луна
Quiz
•
10th Grade
10 questions
Уран зохиол
Quiz
•
6th Grade - University
15 questions
ЕБС мэдлэгийн асуултууд
Quiz
•
1st Grade - University
10 questions
Требования по технике безопасности в кабинете ИТ
Quiz
•
9th - 12th Grade
11 questions
Тест по Фантазёрам Н. Носова
Quiz
•
2nd Grade - University
8 questions
Духовная культура
Quiz
•
10th Grade
8 questions
ПР Измерение объема информации
Quiz
•
10th Grade
13 questions
Нийгэм судлал жишиг Нийгэм, нийгмийн харилцаа 6
Quiz
•
9th - 12th Grade
Popular Resources on Wayground
20 questions
Brand Labels
Quiz
•
5th - 12th Grade
11 questions
NEASC Extended Advisory
Lesson
•
9th - 12th Grade
10 questions
Ice Breaker Trivia: Food from Around the World
Quiz
•
3rd - 12th Grade
10 questions
Boomer ⚡ Zoomer - Holiday Movies
Quiz
•
KG - University
25 questions
Multiplication Facts
Quiz
•
5th Grade
22 questions
Adding Integers
Quiz
•
6th Grade
10 questions
Multiplication and Division Unknowns
Quiz
•
3rd Grade
20 questions
Multiplying and Dividing Integers
Quiz
•
7th Grade